Эрүүл мэндийн сайд тус сувиллын эмчилгээ үйлчилгээтэй танилцаж эмч ажилчдын санал хүсэлтийн сонслоо. Энэ өдөр мөн хүүхдийн төв сувилал 2022 оны анхны 3 ихэр хүүхдээ сувилахаар хүлээж авч сувилж эхэлсэн байсантай Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцан эх ба хүүхдэд эрүүл энхийг хүсэж гарын бэлэг өглөө. Ташрамд дурдахад энэ онд ЭМЯ-наас “Хүүхдийн төв сувилал”-ын дотор засвар үйлчилгээнд 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд шаардлагтай рентген, хэт авиан оношилгооны аппарат зэргээр хангасанаас гадна, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг олгохоор шийдвэрлэсэн.

Энэ үеэр тус сувилалд хандивлагчийн дэмжлэгээр барьсан тоглоомын талбайн нээлтэд оролцлоо. Энэхүү талбайн тоглоомнууд нь эко, аюулгүй, өргөсгүй модоор бүтээгдсэн бөгөөд тус сувилалд эмчлүүлж буй тусгай хэрэгцээт суурь өвчтэй хүүхдүүд болон сувиллаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн биеийн болон сэтгэхүйн хөгжилд онцгой хувь нэмэртэй юм. Энэхүү эко, аюулгүй иж бүрэн тоглоомын талбайг бүтээхэд хувь нэмэр оруулсан Азийн сангийн тэргүүн, “Анхны мянган алхам” ТББ-ын санаачлагч гишүүн Марк Коениг, ТББ-ын гүйцэтгэх захирал Юүри Хацусэ, УЗ-ын захирал Н.Ундраа болон эрхэм эцэг эх, асран хамгаалагч эмнэлгийн удирдлагуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлэв.

© 2022 он. Хүүхдийн төв сувилал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.