Хүүхдийн эрүүл мэндийн төлөө ур чадвар, сэтгэл оюунаа зориулж олон жил үр бүтээлтэй ажилласан эмч мэргэжилтэн ажилтнууддаа Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар шагнагдсаныг гардууллаа.


Мөн ЭМЯ-ны харьяа эмнэлгийн дарга нараас ирүүлсэн хүүхдийн тоглоомууд болон сувилахуйн сургуулийн багш Содномын гэр бүлээс хандивласан элетрон жин, отсосыг хэрэгтэй тасаг нэгжүүдэд гардуулан өглөө.

Та бүхэндээ ажлын амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Түмэн олноороо сайхан наадаарай.
#ЭМЯ-ны харъяа Хүүхдийн төв сувиллын захиргаа🇲🇳🇲🇳🇲🇳

 

 

 

 

 

 

 

© 2022 он. Хүүхдийн төв сувилал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.