Эрүүл мэндийн салбарын аварга шалгаруулах “Цагаан нөмрөгтнүүд” 2022 спортын арга хэмжээ энэ оны 06-р сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Тэмцээнийг нээж эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлж баг тамирчдад амжилт хүсэв.          

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллгааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Эрүүл чийрэг хүн”, “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн сайдын санаачлагаар 2022 оны 6 дугаар сарыг “Хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах сар” болгон зарлаж тодорхой үйл ажиллагаануудыг зохион байгуулж буй билээ. Эрүүл мэндийн салбарын аварга шалгаруулах спортын нөхөрсөг тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, буухиа тэмцээн, дартс гэсэн 6 төрлөөр зохион байгуулагдав. Тус тэмцээнийг “Эвээр нэгдэж эрүүлийг хамгаалъя, Эрүүлийг эрхэмлэж энхийг сахиулъя” уриан дор зохион байгууллаа. Тэмцээнд Эрүүл мэндийн яамны харьяа 22 байгууллага бусад яамны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.

• Шатрын тэмцээний төрөлд /эмэгтэй/ 1-р байр Алтан медаль ХӨСҮТ, 2-р байр Мөнгөн медаль АӨСҮТ, 3-р байр Хүрэл медаль ЗӨСҮТ
• Шатрын тэмцээний төрөлд /эрэгтэй/ 1-р байр Алтан медаль АШУҮИС, 2-р байр Мөнгөн медаль ГҮТ, 3-р байр Хүрэл медаль УГТЭ
• Ширээний теннисний тэмцээний төрөлд /эмэгтэй баг/ 1-р байр Алтан медаль УНТЭ, 2-р байр Мөнгөн медаль СЭМҮТ, 3-р байр Хүрэл медаль АШУҮИС
• Ширээний теннисний тэмцээний төрөлд / эрэгтэй баг/ 1-р байр Алтан медаль АШУҮИС, 2-р байр Мөнгөн медаль ХСҮТ, 3-р байр Хүрэл медаль ЭНЭҮТ
• Дартс тэмцээний төрөлд 1-р байр Алтан медаль ТТХНЭ, 2-р байр Мөнгөн медаль ЭМХТ, 3-р байр Хүрэл медаль УГТЭ
• Буухиа тэмцээний төрөл 1-р байр Алтан медаль ЭНЭҮТ, 2-р байр Мөнгөн медаль ЭМХТ, 3-р байр Хүрэл медаль УБТЗ-н эмнэлэг
• Гар бөмбөгийн тэмцээний төрөлд /эмэгтэй баг/ 1-р байр Алтан медаль УНТЭ, 2-р байр Мөнгөн медаль ХСҮТ, 3-р байр Хүрэл медаль АШУҮИС, Шилдэг тамирчин УНТЭ-н Нинжбадгар
• Гар бөмбөгийн тэмцээний төрөлд /эрэгтэй баг/ 1-р байр Алтан медаль АШУҮИС, 2-р байр Мөнгөн медаль ААГ, 3-р байр Хүрэл медаль УГТЭ, Шилдэг тамирчин АШУҮИС Батсайхан
• Сагсан бөмбөгийн тэмцээний төрөлд /эмэгтэй баг/ 1-р байр Алтан медаль ГССҮТ, 2-р байр Мөнгөн медаль ХСҮТ, 3-р байр Хүрэл медаль АШУҮИС, Шилдэг тамирчин ГССҮТ Пүрэвсүрэн
• Сагсан бөмбөгийн тэмцээний төрөлд /эрэгтэй баг/ 1-р байр Алтан медаль АШУҮИС, 2-р байр Мөнгөн медаль ХӨСҮТ, 3-р байр Хүрэл медаль ЦТЭ, Шилдэг тамирчин ХӨСҮТ Оргилболд шалгарлаа.

https://moh.gov.mn/news/5691

 

© 2022 он. Хүүхдийн төв сувилал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.