Монгол улсын Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Эрүүл мэндийнхээ төлөө Алхангаа ярилцъя” аяны өдөрлөгийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2022 оны 6-р сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. ЭМЯ-ны харъяа Хүүхдийн төв сувиллын хамт олон өдөрлөгт оролцон өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулж, салбарынхантайгаа уулзан нэг өдрийг цэвэр агаарт алхангаа ярилцаж өнгөрүүллээ. Мөн өдөрлөгийн үеэр байгууллагын захирал Д.Атармаа
Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр тусмаа хүүхдийн сувиллын тусламж үйлчилгээнд Тусгайлсан дэмжлэг, Ялгарсан бодлого хэрэгтэй байна гэдгээ ЭМСайддаа хэллээ.
Эрүүл мэндийн сайд болон ЭМЯ-хан бидэнтэй алхангаа ярилцаж санал бодлыг маань сонсож анхаарч байгаад эмч ажилтнууд бид талархалтай байлаа.