Ихэр хүүхдийг асран хамгаалах сувилал гэсэн түмэнд түгсэн нэрээрээ
алдартай Хүүхдийн төв сувилал нь 1967 оноос өнчин нялхсын ясли 1979 оны 4
сараас Хүүхдийн Сувилал нэртэй үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд одоо 3 хүртэлх
насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан
асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж,
энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжил
арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт судалгаа эрхлэх лавлагаа төв юм. Энэхүү
сувиллын тусламж үйлчилгээг дэлхий нийтийн эрүүл мэнд, хүүхдийн сувиллын
хөгжлийн чиг хандлагатай уялдуулан орчин үеийн болон сэргээн засах, уламжлалт
анагаах ухааны аргыг хослуулан үзүүлдэг. Жилдээ 1260-1280 гаруй хүүхдийг
хүлээн авч 20 гаруй нэр төрлийн эмчилгээ сувилгаа хийж, 42 төрлийн эмчилгээний
хоол, 10 гаруй төрлийн витаминыг эмчилгээний стандартын дагуу өгч үр дүнг
тооцон ажилладаг. Нийт 122 эмч, ажиллагсадтай, 90 орны хүчин чадалтай
хүүхдийн эрүүл мэндийн байгууллага юм.

Хууль тогтоомж
Түгээмэл асуулт хариулт

© 2022 он. Хүүхдийн төв сувилал. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.